Хэрхэн гитар тоглож сурах вэ ?


Олон хүн гитар сурахыг их хүсдэг байх . Мэддэггүй болон сурах гэж байгаа хүмүүст зориулан бага зэрэг юм заамаар санагдлаа . Таалагдна гэдэгт итгэлтэй байна.


Тэгэхлээр юуны түрүүнд гитар сурах гэж байгаа бол өөрийн гэсэн гитартай болох нь зөв болов уу . Гитарыг сонгохдоо аль болхоор нэр хүнд сайтайг нь авбал зүгээр гэж бодож байна  (Миний хувьд бол Yamaha гитар хамгийн чанартай ) . Total Music , Цэцэг Төв , Argasun гэх мэт газруудаас авбал зүгээр . Сонгохдоо хөг нь алдагдаж байна уу гэдгийг сайн шалгаж дээр нь бүх утасны эхний даралтууд дээр дарж үзэж шалгах хэрэгтэй . Яагаад гэвэл зарим гитарууд 1 2 3 дугаар даралт дээрээ ладныхаа төмөрт хүрээд бараг дугардаггүй юм . За гитараа сонгочихлоо багш дээр явбал надаар хэлүүлэлтгүй бүхнийг ном журмаар нь заагаад өгчихнө . Харин гэрээрээ сурая гэж бодож байвал эхлээд гарын дасгал хийж сурах хэрэгтэй . Энэ дасгалыг хийх хэрэгтэй.
Гол нь маш удаанаар тоглож гартаа хэвшүүлэх хэрэгтэй . Шууд хурдан явах гэсний хэрэггүй . Энэ маш буруу. Цохихдоо зөвхөн гарын кист ашиглах хэрэгтэй . Бугуйг хөдөлнө үү гэхээс тохой огт хөдлөхгүй . Бугуйгаа дээш доош болгон удаанаар тоглох хэрэгтэй . Гарын дасгалыг хамгийн доод хугацаа нь нэг цаг тоглож давтах хэрэгтэй . За ингээд эхлэлээ тавьчихлаа . Давхар бас барилтуудыг давтана . Үсгэн тэмдэглэгээ нь C - до D - ре - E-ми F- фа G- соль А - ля B-си . Мажор Минор гээд барилт нь бага зэрэг өөрчлөлт гарна. Барилт сурахдаа миний зүгээс зөвлөхөд дуунууд тоглох гэж оролдож үзэх хэрэгтэй . Гитарын сайт нууд дээр дандаа латин үсгээр нь тэмдэглэсэн байна . Тэгээд л барилтаа нухаад гарын дасгалаа сайн хийгээд байхад аяндаа үндсэн бүх барилтуудыг мэддэг , ямар ч дууг нэг хараад тоглодог болчихсон байна . Аан тийм эхлээд гитарыг хөглөж байх хэрэгтэй . Хөглөгч программ , барилтууд , гарын дасгал зэргийг татхаар оруулчихсан байгаа. Нэгэнтээ гитар сурах гэж шийдсэн бол шантарч ер болохгүй . Юу сайхан мэдлэг сайхан шүү :p. Нэг зүйл сануулж хэлэхэд хүүхэд залуучууд мань тоглож сураагүй байж хамтлаг энээ тэрээ гэж хөөцөлдөж болохгүй шүү . Ердөө сар ч болоогүй байж хамтлагт орно гээд явж байдаг хүүхдүүд олон байдаг . Хамтлагт ороё гэж бодож байвал дор хаяад 2 жил тоглосон байх хэрэгтэй . Тал талын сайн мэдлэгтэй байж орвол их зүгээр . Youtube дээр анхан шатны хичээлүүд зөндөө байгаа тэд нарыг сайн үзэж байх хэрэгтэй . Заза энэ бүгд байхад та бүхэн мань гитар тоглоод сурчихна . Ингээд анхан шатны мэдлэгтэй болчихлоо . Монголын гитарчид маш олон болох болтугай :) . 

Гарын дасгалууд . - Татах 
Барилт , Хөглөгч - Татах
Нэмэлт : Таб унших

                 e---------------------------------------------------------
                 b---------3-------------------------2---------------------
                 g-----4-----4-----------3-------2-----2------------1------
                 d---4---4-----4-----4---------2---2-----2------2----------
                 a-2---------------4---4----0-----------------2---2-------- 
  E---------------2-------------------------0---------------- 
Табыг уншихдаа аль эхэнд байгаа тооноос эхэлнэ . Утасны дараалал гэвэл хамгийн дээр 1-р утас түүний доор 2-р утас гэх мэт хамгийн доор 6-р утас буюу хамгийн бүдүүн утас байрлана . Энэ табыг уншия . эхний даралт 5-р утасны 2-р лад дээр дараа нь 4-р утасны 4 дээр гэх мэтээр уншигддаг .Нэг нэгээр нь дарна шүү барилт шиг санаж болохгүй шүү хэхэ . Хэрэв барилт бол ингэж тэмдэглэгдсэн байдаг . бүх утсан дээр хуруунуудаа байрлуулж цохино. Эхний барилт Соль Мажор , 2 дахь нь Ре мажор , 3 дахь нь до мажор байх жишээтэй . 
|-3--3--3-2-2-2-2-2-2-|-0--0--0-0-0-0-0-0-0-|
|-3--3--3-3-3-3-3-3-3-|-1--1--1-1-1-1-1-1-1-|
|-0--0--0-2-2-2-2-2-2-|-2--2--2-2-2-2-2-2-2-|
|-0--0--0-0-0-0-0-0-0-|-2--2--2-2-2-2-2-2-2-|
|-2--2--2-------------|-0--0--0-0-0-0-0-0-0-|
|-3--3--3-------------|---------------------|

За тэгээд асуух зүйл гарвал Ryo_mn@yahoo.com руу хандаарай туслахад үргэлж бэлэн байна шүү. 



5 Responses so far.

  1. Anonymous says:

    hooh aimr heregtei yum bichsn bn tnx

  2. Ancient_king says:

    uuruu bichsen yum shig bn . sn bichijee er ni oilgochihloo odo guitar avah l uldlee dee :P

  3. TG says:

    үнэхээр их баярлалаа

  4. Anonymous says:

    danke ystoi heregtei medeelel bn

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа . Та сэтгэдэл үлдээхдээ Name/Url эсвэл Anonymous гэснийг сонгож үлдээнэ үү Баярлалаа MN.Miyazuki.Com